Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Хүрэлбаатар: МАН-ын бүлгийн гишүүд төсвийн тодотгол хийхийг 100 хувь дэмжсэн

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 16 секунд

Даваа гариг бүр УИХ дахь намын бүлгүүд хуралддаг. Энэ дагуу өнөөдөр намын бүлгүүд ээлжит хурлаа хийлээ. Хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцсон. УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүн, төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.

Тэрбээр, Манай эдийн засагт тулгамдаж буй үнийн өсөлтийн асуудлыг бодитоор дүгнэх ёстой. Урд хил дээр ковидоос шалтгаалан нөхцөл байдал сайжрахгүй төлөв харагдаж байна. Мөн Украины дайнаас үүдэн хойд хөршийн нөхцөл сайжрахгүй төлөв харагдаж байна. Энэ онд нөхцөл байдал сайжирна гэсэн хүлээлттэй байснаа өөрчилж байна.

Үнийн өсөлттэй холбоотойгоор төсөвт тодотгол хийхээр болсон. Үүний гол зорилго нь долларын ханш, төгрөгийн ханш дээр ирж буй дарамтыг бууруулах ёстой. Бүлгийн гишүүд төсвийн тодотгол хийхийг 100 хувийн саналаар дэмжсэн. Ийм нөхцөл байдалд богино хугацааны үр дүн гаргахын тулд төсвийн тодотгол хийхийг ойрын үед УИХ, ЗГ-т мэдүүлнэ" гэв.

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.