Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хэмнэлтийн горимд шилжих чиглэлээр төсөвт тодотгол хийх асуудлыг хэлэлцэнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 9 секунд

УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн баасан гаригийн чуулганы хуралдаанд төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлага үүссэн талаар мэдээлсэн. Тодруулбал, "Олон улсын хурцадмал байдлаас үүдсэн үнийн шок, шатахуун, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт зэрэг сөрөг нөлөө эдийн засагт дарамт учруулж байгаа. Тиймээс УИХ-ын даргын захирамжаар үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан авах шаардлагатай арга хэмжээний төсөл, шийдэл боловсруулах ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэгт УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Х.Булгантуяа, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар, Үйлдвэржилтийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн, Т.Доржханд, Б.Пүрэвдорж, Ч.Ундрам нарын гишүүд багтсан. Т.Доржханд гишүүн нар багтсан" гэсэн юм.

Тэгвэл төрийн хэмнэлтийн горимд шилжих чиглэлээр төсөвт тодотгол хийх асуудлыг энэ долоо хоногийн Байнгын хороо, чуулганаар хэлэлцэнэ гэж УИХ-ын дарга мэдээллээ.

Шуурганаар төөрсөн хүүг эсэн мэнд ОЛЖЭЭ
Шуурганаар төөрсөн хүүг эсэн мэнд ОЛЖЭЭ
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.