Ц.Нямдорж даргатай ЗГХЭГ-аас 300 саяын тендер зарлажээ. Тодруулбал, Засгийн газрын хэрэг эрхлэх газраас "Хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгаа" хийлгэхээр Улсын төсвөөс 300 саяын тендер зарласан байна. Уг тендерийг өнгөрсөн 3 дугаар сарын 15-нд зарласан ба тендер гүйцэтгэх саналыг хүлээн авч байгаа аж.
Тэгвэл ЗГХЭГ-аас зарласан уг тендерийг цахим орчинд олон нийт "Улсын төсвөөс үр ашиггүй зардал гаргаж байна. Өнгөрсөн хоногуудад болсон жагсаалаас нийгмийн сэтгэл зүй ямар түвшинд байгаа нь ойлгомжтой байна. Тиймээс нийгмийн сэтгэл ханамжийн судалгаанд төсвийн мөнгийг зарцуулж байгаа нь илүүц" хэмээн шүүмжилж эхлээд байгаа юм.