Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЗАХИРАМЖ: “Үнэ тогтворжуулах“ хуулийн төслийн ажлын хэсгийг Х.Булгантуяа ахална

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 59 секунд

Өнгөрсөн баасан гаригт Монгол Улсын Их Хурлын даргын захирамжаар Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хууль, тогтоолын төслийг чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах, үүсээд буй хямралт нөхцөл байдлыг шийдвэрлэх бодлогын шийдэл гаргах, хэмнэлтийн горимд шилжих чиглэлээр төсөвт тодотгол хийх холбогдох хууль, тогтоол, хөтөлбөрт өөрчлөлт оруулах төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан.

Тэгвэл ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяагаар ахлуулж, Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Т.Доржханд, Б.Пүрэвдорж, Ч.Ундрам, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулжээ.

Ирэх долоо хоногт УИХ-аар ямар асуудлууд хэлэлцэх вэ
Ирэх долоо хоногт УИХ-аар ямар асуудлууд хэлэлцэх вэ
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.