Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МҮБХ-ны Их Эе хуралдаж байна

Ангилал
Спорт Спорт
Огноо
Унших
1 минут 39 секунд
МҮБХ-ны архивын зураг ашиглав

Монголын Үндэсний Бөхийн Холбооны Ээлжит Их Эеийн хуралдаан болж байна. Хуралд МҮБХ-ны дүрэмд зааснаар 256 төлөөлөгч оролцож байгаа юм.

-МҮБХ-ны дүрэмд зааснаар улсын аварга, арслан, гарди, заан цолтнууд болон сонгуульт хугацааны тэргүүлэгчид шууд оролцоно. Үүнд:

- Улсын аварга - 11,

- Улсын арслан – 11,

- Улсын гарди - 11,

- Улсын заан - 28,

- Сонгуульт хугацааны тэргүүлэгч - 9,

Мөн дүрэмд заасны дагуу бөхийн зүтгэлтэн, бөх судлаач, бөх тайлбарлагч, гарын даа, засуул, хөлийн цэц, аймаг, дүүргийн төлөөлөл, аймгуудын бөхийн төлөөлөл дараах байдлаар оролцоно. Үүнд:

- Бөхийн зүтгэлтэн - 5,

- Бөх судлаач - 5,

- Бөх тайлбарлагч – 5,

- Гарын даа - 5,

- Засуул - 8,

- Хөлийн цэц- 5,

- аймаг болон хотын зэрэглэлтэй нийслэлийн алслагдсан дүүргээс тус бүр 3 төлөөлөгч,

- Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг нэг аймгийн бөхчүүдийн хурлаас

- Улсын харцага цолтон нэг,

- Улсын начин цолтон 2,

- Аймаг цэргийн цолтон 1, нийт 4 бөхийг сонгон оролцуулна. /Нэг аймаг 2 буюу түүнээс дээш дэвжээтэй байвал нийт дундаас 4 төлөөлөгч сонгоно/

3. Их эеийн төлөөлөгч нь өөрийн оронд өөр хүн итгэмжлэлээр оруулахгүй.

Уилл Смитийг “Оскар”-ын ёслолд ирэхийг 10 жилээр хоригложээ
Уилл Смитийг “Оскар”-ын ёслолд ирэхийг 10 жилээр хоригложээ
 
Монгол Улс “Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратеги“-а танилцуулна
Монгол Улс “Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратеги“-а танилцуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.