Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ИНФОГРАФИК: Гол нэрийн бараа бүтээгдэхүүн өмнөх сараас 3 хувь, өмнөх долоо хоногоос 2.4 хувиар ӨСЧЭЭ

Ангилал
Нийгэм Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 11 секунд

Цар тахлаас үүдэлтэй хил гаалийн асуудал болон ОХУ-ын Украинтай хийж буй дайнаас үүдэлтэй олон улсын нөхцөл байдлаас үүдсэн бараа бүтээгдэхүүний хомсдолд манай улс өдрөөс өдөрт орж байна. Үүний нэг илрэл нь гол нарийн бараа бүтээгдэхүүний үнэ сүүлийн долоо хоногт огцом нэмэгдлээ. Иргэдийн авсан цалин хоол хүнсээ авч чадахгүй хэмжээнд хүрч буй тул өнгөрсөн хоёр өдөрт залуус төв талбайдаа тайван жагсаал зохион байгуулж, үнийг өсөлтийг "хазаарлахыг" шаардсан юм.

Тэгвэл Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар гол нэрийн бараа бүтээгдэхүүнүүдийн үнэ өнгөрсөн долоо хоногоос 2.4 хувиар өссөн. Өнгөрсөн сараас даруй 3 хувиар өссөн болох нь харагдаж байна.

Засгийн газраас уг үнийн асуудлыг зохицуулахын тулд гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах зорилго бүхий хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байгаа юм.

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо

Автобусны буудал дээр бусдын гар утсыг хулгайлдаг этгээдүүдийг илрүүлжээ
Автобусны буудал дээр бусдын гар утсыг хулгайлдаг этгээдүүдийг илрүүлжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.