УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн талаас зохион байгуулсан АН-ын даргын сунгаанд Ерөнхийлөгч асан Х.Баттулга 96.3 хувийн саналаар ялалт байгуулсан. Тэгвэл өнөөдөр /2022.04.07/ Ардчилсан намын даргын сонгуульд ялалт байгуулсан Х.Баттулгыг намын даргаар ёсчлон батламжлах ээлжит бус Их хурал болж, Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг Ардчилсан намын даргаар батламжиллаа.
Улмаар түүнд тамга тэмдэгийг нь гардуулан өгсөн байн.
Энэхүү тамга нь АН анх 2000 онд байгуулагдахад АН-ын дарга асан З.Энхболдын захиалж хийлгэсэн ориг тамга хэмээн З.Энхболд мэдэгдсэн билээ.