Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Мөнх-Оргил: 30 жил хөөцөлдөөд банкуудын лоббиг давж чадахгүй, гадны ганцхан банктай болж чадахгүй байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 21 секунд

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар “Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил "Чөлөөт бүс байгуулна гэдэг чинь улс дотор улс байгуулна гэсэн үг. Амаргүй ажил. Өмнө нь хоёрын хоёр чөлөөт бүс байгуулчихаад тэрнээсээ сургамж аваагүй л байна. Өмнөх хоёр чөлөөт бүсээсээ сургамж авсан уу. Юу нь болж байна, юу нь болохгүй байгааг олж харж чадав уу. Бид 30 жил хөөцөлдөөд банкуудын лоббиг давж чадахгүй байна. Монголд өнөөдөр нэг ч гадаадын банк алга. Нэг ч гадаад банк байхгүй байж олон улсын санхүүгийн чөлөөт бүс байгуулна гэж байгаа нь авцалдаагүй бишүү. Эхлээд ядаж нэг ч болов гадны банктай болъё. Банкны үйл ажиллагааг эрүүлжүүлье. Гадны банкийг удирдаад зохицуулчихаад сурсныхаа дараа хийвэл логиктой байна" гэлээ.

Э.Бат-Үүл мэдээлэл хийнэ
Э.Бат-Үүл мэдээлэл хийнэ
 
Монголын хуульчдын холбоо О.Одбаярт хууль зүйн тусламж үйлчилгээг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ үзүүлэхээр болжээ
Монголын хуульчдын холбоо О.Одбаярт хууль зүйн тусламж үйлчилгээг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ үзүүлэхээр болжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.