Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Бат-Үүлийн давж заалдах шатны шүүх шийдвэрээ гаргахаар завсарлалаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 10 секунд

Хотын дарга асан Э.Бат-Үүлийн гомдлыг өнөөдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд хэлэлцэж байгаа. Э.Бат-Үүлийн өмгөөлөгч А.Пүрэвдуламын зүгээс тус хуралдаанд Э.Бат-Үүлийг биечлэн оролцуулах хүсэлт гаргаж, шүүх хүлээн авснаар Э.Бат-Үүл, ТОСК-ийн дарга асан А.Гантулга нар хуралдаанд оролцож байна. Тэгвэл Э.Бат-Үүлийн давж заалдах шатны шүүх шийдвэрээ гаргахаар завсарлаад байгаа юм.

Сануулахад, анхан шатны шүүхээс Хотын дарга асан Э.Бат-Үүлд дөрвөн жилийн хорих ял оноосон. Түүнийг эрх мэдлээ урвуулан ашиглаж ТОСК-ын гүйцэтгэх захирал А.Гантулгаар дамжуулан Хөгжлийн банкнаас орон сууц барих зориулалтаар олгосон зээлийн хөрөнгөөс 9 тэрбум төгрөгийг “Бэрэн групп” рүү шилжүүлэх шийдвэр гаргуулсан гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн.

Улмаар тус групп нь Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайн эзэмшдэг “Гранд лайн” ХХК-ийг 5.5 тэрбум төгрөгөөр худалдан авч улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан гэж хуулийн байгууллага үзсэн юм.

Гол нэрийн бүтээгдэхүүний үнэ тогтворжуулах хуулийн төслийг маргааш УИХ-д өргөн барина
Гол нэрийн бүтээгдэхүүний үнэ тогтворжуулах хуулийн төслийг маргааш УИХ-д өргөн барина
 
Азийн хөгжлийн банк цөлжилтийн эсрэг талуудын 17 дугаар бага хурлыг бүрэн дэмжиж ажиллана
Азийн хөгжлийн банк цөлжилтийн эсрэг талуудын 17 дугаар бага хурлыг бүрэн дэмжиж ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.