Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“EHouse.mn” барилгын нэгдсэн портал сайт нээлтээ хийлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 27 секунд

Барилгын чиглэлийн бүхий л мэдээ, мэдээллийг нэг дороос авах боломжийг олгох www.ehouse.mn сайт өнөөдөр нээлтээ хийлээ. Уншигч авхай та энэхүү сайтад зочилсноор барилгатай холбоотой бүх төрлийн зөвлөгөө, барилгын материал, орон сууц, амины орон сууцны талаарх мэдээ, мэдээллийг авах боломжтой. Мөн барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын мэдээллийг ч авч болно.

Хэвлэлийн салбарт төрөлжсөн мэдээллийн цахим сайтын орон зай үгүйлэгдэж байгаа. “Сутра медиа” хэвлэл мэдээлэл, медиа чиглэлийн мэргэшсэн агентлаг энэхүү орон зайг нөхөх зорилгоор “Өөрөө байшингаа барьж буй хүмүүсийн туршлага хуваалцах газар” фэйсбүүкийн группыг хөгжүүлдэг. Тэгвэл энэхүү үйл ажиллагаагаа өргөжүүлж, барилгын нэгдсэн мэдээллийн портал сайтыг нээж байна.

Бид барилгатай холбоотой бүхий л зөвлөгөө, мэдээллийг нэвтрүүлэг, подкаст, мэдээ, мэдээлэл, нийтлэл, ярилцлага, фото сурвалжилга гээд сэтгүүлзүйн бүх төрлөөр бэлтгэн хүргэж эхэллээ. Манай мэргэшсэн хамт олны бэлтгэсэн, бусдаас ялгарах, төрөлжсөн контентууд барилгын салбарын мэдээллийн хоосон орон зайг нөхнө.

Ж.Батсуурь нэрээ татаж, Х.Баттулгаас эргэн тойрныхон нь холдож эхлэв
Ж.Батсуурь нэрээ татаж, Х.Баттулгаас эргэн тойрныхон нь холдож эхлэв
 
ШИНЖЭЭЧ: ХӨСҮТ-д цар тахлын үед ашиглахаар авсан 3.2 тэрбумын оношлуур, 1.3 тэрбум төгрөгийн үнэ бүхий эм “хугацаа дууссан“ байдалтай байна