Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Батсуурь нэрээ татаж, Х.Баттулгаас эргэн тойрныхон нь холдож эхлэв

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 10 секунд
Гэрэл зургийг mpa.mn

О.Цогтгэрэл талын АН-ын даргын сунгаа утгаа алдлаа. Дөнгөж сая тус сонгуульд нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нэрээ татсанаар экс Ерөнхийлөгч Х.Баттулга өрсөлдөгчгүйгээр тунаж үлдлээ.

Ж.Батсуурь “Сонгуулийн сурталчилгааны явцад буюу өнгөрсөн сарын 31-ний өдөр Монгол Улсын дээд шүүх Ардчилсан намын Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийг бүртгэж авснаар шинэ нөхцөл байдал үүслээ. Үүссэн нөхцөл байдлыг тодруулах зорилгоор УДШ-ийн хуралдааны шийдвэрийг албажин гартал намын даргын сонгуулийн санал хураалтыг түр хойшлуулж, шинэчлэн бүртгэсэн дүрэмд нийцүүлэн зохион байгуулахыг АН-ын дотоод сонгуулийн хорооноос шаардсан боловч бидний саналыг хүлээж авсангүй. Тиймээс миний бие албан ёсоор нэрээ татаж байна” хэмээн мэдэгдэв.

Дээд шүүхийн шийдвэр бол эцсийн шийдвэр. Гаргасан шийдвэртэйгээ холбоотойгоор хууль тайлбарлахгүй байх эрхтэй байгууллага бол Дээд шүүх.

Өөрөөр хэлбэл, АН-ын асуудал нэг талдаа гарах тал руугаа хандаж эхэллээ. Ж.Батсуурь нэрээ татсанаар Х.Баттулга ганцаараа үлдэж байгаа юм. Товчхондоо О.Цогтгэрэл талаас зохион байгуулсан АН-ын сунгаа бүрэн утгаа алдаж байна. О.Цогтгэрэл сунгаа дөнгөж эхлэх үед Ж.Батсуурийг дэмжиж буйгаа илэрхийлсэн. Тиймээс Ж.Батсуурийн үгийг О.Цогтгэрэл талын АН гэж хүлээн зөвшөөрөх нь зүйтэй.

Нэгэнт гарсан Дээд шүүхийн шийдвэрийг өөрчлөх боломж Х.Баттулгад байхгүй. МАН-ын хувьд өөрчлөх нь илүү аюултай. Тиймээс шүүхийн шатанд бүрэн ялалт байгуулж буй талаар С.Эрдэнэ талыг нэрлэх нь зүйтэй.

Мөн өөр нэгэн зүйл уншигдаж буй нь О.Цогтгэрэл, Ж.Батсуурь нар нөхцөл байдал өөрчлөгдөхийг мэдрэх зуураа Х.Баттулгыг орхисон. Эсвэл Х.Баттулга хуулийн хүрээнд боломжгүй болсон даруйдаа өөрийгөө Ж.Батсууриар төлөөлүүлэхээр шийдсэн гэж бололтой. Үүнээс гадна АН-ын гишүүд магадгүй дараагийн сонгуульд нэг талдаа гарч өрсөлдөх боломж, нөхцөл байдал үүсч байна гэж үзэхээр байна. Үүний цаана УИХ дахь АН-ын гишүүд болох Ц.Адъяасүрэн, Ш.Адьшаа, Н.Ганибал тэргүүтнүүд хаашаа эргэх вэ гэдэг сонирхол татаж байна.

Ямартаа ч Дээд шүүхийн гарсан шийдвэртэй холбоотой АН-ынхан хуулийн талд нэгдэж эхэллээ. Ж.Батсуурийн мэдээллийн ард АН-ын гол төлөөлөгчдийн нэг болох Х.Тэмжүүин тэргүүтэй нөхдүүд зогсож буй нь хуулийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч буйг илтгэх мэт.

Одоо цаашдаа нөхцөл байдал яаж эргэх вэ. Мэдээж хуулийн хүрээнд дүрмээ бүртгүүлсэн С.Эрдэнийн АН шинэ даргаа тодруулах процесс өрнөнө. Өөрөөр хэлбэл, Х.Баттулга АН-ын даргатай холбоотой “тоглоомоос” хүчээр гарчихлаа. Х.Баттулгаас эцсийн мөчид эргэн тойрныхон нь холдож орхилоо.

Өнөөдөр аутизмыг таниулах дэлхийн өдөр тохиож байна
Өнөөдөр аутизмыг таниулах дэлхийн өдөр тохиож байна
 
Д.Энхтүвшин: Бизнес эрхлэгчдийг төлөөлөх чадваргүй, Ерөнхий сайдын зөвлөх хийдэг хүн танхимын ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Хаа сайгүй “кнопчид” бидний хувь заяаг шийддэг болжээ
Д.Энхтүвшин: Бизнес эрхлэгчдийг төлөөлөх чадваргүй, Ерөнхий сайдын зөвлөх хийдэг хүн танхимын ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Хаа сайгүй “кнопчид” бидний хувь заяаг шийддэг болжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.