Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Батсуурь Дотоод сонгуулийн хороондоо шаардлага хүргүүлжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 9 секунд

Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигч Ж.Батсуурийн сонгуулийн штабаас намын Дотоод сонгуулийн хороонд албан шаардлага хүргүүлжээ. Намын даргын сонгуулийн санал хураалтыг шударга, нээлттэй, ил тод, маргаангүй явуулах зорилгоор гурван заалт бүхий албан шаардлагыг хүргүүлсэн байна. Уг шаардлагад,

Нэгд, Ардчилсан намын Дотоод сонгуулийн хэсгийн хороодыг нэр дэвшигчдийн төлөөлөл оруулан байгуулах,

Хоёрт, Ардчилсан намын даргын сонгуулийг ажиглах ажиглагчийг заавал намын гишүүн байх, заавал тухайн сум, дүүрэгт амьдардаг хүн байхыг шаардахгүй байх,

Гуравт, Дотоод сонгуулийн хорооноос ирүүлсэн 21 аймгийн сонгогчдын нэрсийн жагсаалтад 1000 гаруй хүний нэр хоёр болон түүнээс дээш удаа давтагдсан зөрчил байгааг сонгуулийн санал хураалт эхлэхээс өмнө яаралтай шалгаж арилгах гэсэн заалтуудыг багтаасан байна. Дээрх шаардлагууд нь Ардчилсан намын Үндсэн дүрэм, Дотоод сонгуулийн журамтай зөрчилдөөгүй болохыг мөн онцолжээ.

ГХЯ: “Ажиллах болон амрах” визээр Монгол Улсын 18-30 насны 100 иргэн нэг жил Австралид ажиллах, аялах, суралцах эрхтэй болж байна
ГХЯ: “Ажиллах болон амрах” визээр Монгол Улсын 18-30 насны 100 иргэн нэг жил Австралид ажиллах, аялах, суралцах эрхтэй болж байна
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.