Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг хийсэн иргэнийг эрэн сурвалжилж буй мэдээлэлдээ хохирогчийн нэр, нас зэрэг хувийн мэдээллийг дурдсан гэх шүүмжлэл олон нийтийн дунд гараад байсан. Үүнтэй холбогдуулан Цагдаагийн Ерөнхий Газраас тайлбар мэдээллийг гаргав. Тодруулбал, тус мэдэгдэлд "Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байгаа иргэдийн мэдээллийг "ЦЕГ-аас Эрэн Сурвалжилж Байгаа Хүмүүс" гэх фэйсбүүк хуудаснаас түгээдэггүй. Уг хуудас нь албан ёсны бус хуурамч хаяг" гэв.
Эрэн сурвалжилж буй иргэдийн мэдээллийг “ЦЕГ-аас Эрэн Сурвалжилж Байгаа Хүмүүс“ гэх хуудаснаас түгээдэггүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.