Согтуурсан үедээ нэгнийхээ амь насанд халдаж, хэргийн газраас оргон зайлжээ. Тодруулбал, цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд 2022 оны гуравдугаар сарын 28-ны өдрийн 06:09 цагт “Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн байрны орцонд манай найзыг хүн хутгалаад зугтсан” гэх дуудлага мэдээлэл ирүүлжээ. Дуудлагын дагуу тус хэргийг шалгахад 25 настай, эрэгтэй иргэн Ү нь гадны нөлөөтэй /олон тооны хутганы шархтай/ амь насаа алдсан хэргийн газарт тус дүүргийн цагдаагийн газар болон НЦУГ-ын жижүүрийн бүрэлдэхүүн хэргийн газрын үзлэгийг хийн ажилласан байна.
Мөрдөн шалгах ажиллагаагаар Баянзүрх дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах байранд энэ оны гуравдугаар сарын 27-28 нд шилжих шөнө 23-31 насны 2 эмэгтэй, 3 эрэгтэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн 30 настай эрэгтэй Т болон 25 настай эрэгтэй Ү нар нь маргалдан зодолдож улмаар Т нь иргэн Ү-ийн бие халдаж амь насыг нь хохироосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна. Уг хэргийг үйлдсэн байж болзошгүй Т нь хэргийн газраас оргон зайлсан байсан бөгөөд Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын алба хаагчид шуурхай эрэн сурвалжлах ажиллагааг явуулж Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс дайчлан баривчилжээ. Хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.