Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар нэр бүхий 12 хүнийг шүүгчээр томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид мэдүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүх байгуулах тухай 2013 оны хуульд нийцүүлэн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс давж заалдах болон анхан шатны шүүгчдийг албан тушаалаас нь чөлөөлөх, эгүүлэн томилох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид 2013 онд өргөн мэдүүлсэн. Тухайн үед нэр бүхий 12 шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлсөн боловч буцааж томилоогүй үлдээсэн,
Эдгээр шүүгч нар Үндсэн хуулийн Цэц, шүүхэд болон холбогдох байгууллагуудад хандаж, улмаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх шийдвэр гаргажээ.