Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Энхбаяр: Төрийг нь давж ард түмэн рүү хандахыг ямар ч дипломат ёс зөвтгөхгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 26 секунд

ОХУ-ын Элчин сайдын яамны албан ёсны фэйсбүүк хуудсаар "Монголын Ардчилсан Намын гишүүд болон АНУ-ын либерал ноёрхлыг дэмжигчдийн анхааралд" гэсэн пост өчигдөр нийтлэгдсэн нь иргэдийн шүүмжлэлийг дагуулаад байна.

Тодруулбал, гадаад улсын элчин сайдын яам суугаа улсынхаа аль нэг нам, иргэдэд хандсан анхааруулга гаргасан нь дипломат ёсыг зөрчиж буй үйлдэл хэмээн буруутгаж буй.

Харин Гадаад харилцааны яамнаас уг мэдээлэлд яамны зүгээс эсэргүүцэл илэрхийлэн, ноот бичиг илгээхээр болсон билээ.

Тэгвэл энэ асуудалд УИХ-ын гишүүн Б.Энхбаяр дараах байр суурийг илэрхийлжээ. Тэрбээр "Тусгаар улсад хандаж буй бол эрх чөлөөт ард түмэнд маань биш, засгийн эрх барьж буй бидэнд хандана уу. Төрийг нь давж ард түмэн рүү хандахыг ямар ч дипломат ёс зөвтгөхгүй" гэв.

ОХУ-ын Элчин сайдын яамнаас гаргасан мэдээллийн хариуд ГХЯ ноот бичиг илгээхээр болжээ
ОХУ-ын Элчин сайдын яамнаас гаргасан мэдээллийн хариуд ГХЯ ноот бичиг илгээхээр болжээ
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.