Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Энэтхэгийн төрийн компани Оросоос гурван сая торх нефть худалдаж авчээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 45 секунд

Энэтхэгийн төрийн өмчит нефть боловсруулах компани болох “Indian Oil Corporation” (IOC) лхагва гарагт Оросын “Urals” маркийн 3 сая торх нефть, Баруун Африкийн 2 сая торх нефтийг тавдугаар сард нийлүүлэх тендерээр худалдан авчээ. Энэ талаар “Deccan Herald” сонинд эх сурвалжуудын мэдээллээс эш татан бичсэн байна.

Эх сурвалжуудын мэдээлснээр, “Urals” маркийн газрын тосыг нефть, нефтийн бүтээгдэхүүний худалдаа эрхэлдэг Швейцар-Нидерландын “Vitol” компаниас “хямдралтай” хүргэж өгөх нөхцөлтэйгөөр худалдаж авчээ.

“Indian Oil Corporation” компани сүүлийн үед хоёр дахь удаагаа “Urals” нефть худалдан авсан нь энэ юм. Тус компани өмнө нь энэ сард мөн адил ийм хэмжээний “Urals” нефтийг “Vitol” компаниас худалдаж авсан байна.

Энэтхэгийн Газрын тос, байгалийн хийн сайд Хардил Сингх Пури өнгөрсөн долоо хоногт парламентын дээд танхимд үг хэлэхдээ, одоо Оросын нефтийг худалдан авах янз бүрийн асуудлаар хэлэлцээ хийж байна гэж мэдэгджээ. “New Indian Express” сонинд мэдээлснээр, тэрбээр ОХУ нефть болон бусад түүхий эдээ хямдралтай үнээр рупи, рублиэр худалдах санал тавьсан тухай хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарсан мэдээлэлд тайлбар өгөх хүсэлтэд ийнхүү хариулсан байна. Үүний дараа “Business Standard” сонин эх сурвалжуудаас эш татан мэдээлэхдээ, Энэтхэг улс ОХУ-аас 15 сая торх нефть импортолж

Б.Пүрэвдорж “Ардын намын ЗГ-аас оруулсан хуулийг танилцуулахгүй, өөрсдөө уншицгаа“ хэмээн хууль танилцуулахаас татгалзав
Б.Пүрэвдорж “Ардын намын ЗГ-аас оруулсан хуулийг танилцуулахгүй, өөрсдөө уншицгаа“ хэмээн хууль танилцуулахаас татгалзав
 
Осолд орж нас барсан 4 хүний хоёрынх нь хэн болохыг ТОГТООЖЭЭ
Осолд орж нас барсан 4 хүний хоёрынх нь хэн болохыг ТОГТООЖЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.