Зам тээврийн ноцтой осол гарч, нэг хүний амь эрсэджээ. Тодруулбал, өнөөдөр буюу гуравдугаар сарын 19-ний өдрийн 09:20 цагт БГД-ийн 20 дугаар хороо "Эрчим хүч" -ний гудамж "Хөсөг Трейд ХХК" руу явах замд Хьюндай Аэро Сити маркийн зорчигч тээврийн автобус Тоёота Камри маркийн автомашины араас мөргөж улмаар эсрэг урсгалд орж, Хьюндай Старекс маркийн автомашиныг мөргөсөн байна. Улмаар хүний амь нас хохирсон байна.
Ослын газарт аврах ажиллагаа явагдаж, цагдаагийн байгууллагаас үзлэг хийж шалгалтын ажиллагааг эхлүүлээд байна. Жолооч эрүүл байсан бөгөөд тормос ажиллаагүй хэмээн мэдүүлжээ.
Тиймээс хөдөлгөөнд оролцогч иргэд, жолооч та бүхэн өөрсдийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцоно уу.
ЗӨВИЙГ ХЭВШҮҮЛЬЕ.