Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Мөнхбаатар: Газрын багц хуулийг баталснаар төлөвлөлтгүй газар олголт, давхардал арилна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 3 секунд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Газрын шинэтгэлийн бодлого, газрын харилцааны цахим системийн талаарх мэдээллийг Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар танилцуулсан.

Тэрбээр "Монгол Улсын Их Хурлаас батлан гаргасан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хегжлийн бодлогын 3.6-д “Ухаалаг, иргэн төвтэй газрын нэгдмэл удирдлага, менежментийн тогтолцоог хэрэгжүүлэх замаар тэгш байдал, шударга ёс, үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангана” гэж, “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 3.7-д “Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын нэгдмэл удирдлага, менежментийн тогтолцоог бэхжүүлж, иргэдийн орон сууцны хангамжийг нэмэгдүүлнэ" гэсэн зорилтуудыг дэвшүүлсэн.

Газрын шинэтгэлийн бодлогын хүрээнд газрыг төлөвлөх, бүртгэх, ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх, хяналт тавих тогтолцоог бүрдүүлэх, газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах нөхцөл, боломжийг нэмэгүүлэх, төрийн өмчийн газрын ашиглалт, хамгаалалтыг сайжруулах, газрын нэгдсэн төлөвлөлт, бүртгэлээр дамжyулан салбар хоорондын уялдааг хангах, газрын эрхийг Иргэний хуулийн суурь эрхийн зохицуулалттай нийцүүлэх, хоёр ба түүнээс дээш өмчлөгчтэй орон сууц болон бусад барилгын өмчлөгчдийн газрын эрхийг баталгаажyулах, төрийн үйлчилгээг цахим системээр ил тод, түргэн шуурхай зохион байгyулах зэрэг ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа гэв. Энэ хүрээнд газрын салбарын хууль, эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор Газрын багц хуулиуд (Газрын ерөнхий хууль, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль, Кадастрын тухай хууль, Газрын төлбөрийн тухай хуулиудын шинэчилсэн найруулга, Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх тухай анхдагч хуулийн төсөл), Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн тухай анхдагч хуулийн төсөл, Геодези, зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байгаа юм.

Хyyль, эрх зүйн орчин шинэчлэгдсэнээр газрын салбар дахь төлөвлөлтгүй газар олголт, давхардал арилж, газрын ашиглалт, хамгаалалт бүрэн хэрэгжих, улмаар газар зохион байгуулалт, хот байгуулалтын уялдааг хангах, газрын доройтол, газрын төлөв байдлын үзүүлэлтэд чанарын өөрчлөлт хийгдэх, иргэд, олон нийтийн оролцоо нэмэгдэж, хүнд суртал, газрын маргаан буурах боломж бүрдэнэ.

Техник, технологи хөгжиж буй өнөө үед байрлалд суурилсан орон зайн тоон өгөгдөл, мэдээллийн ач холбогдол нэмэгдэж, түүнд тулгyурласан нэгдсэн системийг байгyулан нийтийн болон албан хэрэглээнд нэвтрүүлэх зайлшгүй хэрэгцээ, шаардлага үүсэж байна" гэлээ.

МОНГОЛБАНК: Ипотекийн зээлээ хойшлуулахаар шинээр хүсэлт гаргах зээлдэгч нар дөрөвдүгээр сарын 1-15-ны дотор гаргана
МОНГОЛБАНК: Ипотекийн зээлээ хойшлуулахаар шинээр хүсэлт гаргах зээлдэгч нар дөрөвдүгээр сарын 1-15-ны дотор гаргана
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.