Ховдод АИ92 шатахууны үнэ 3090 төгрөг болжээ. Энэ тухай Ховд аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Ховд аймагт шатахууны үнэ ийм өндөр үнэтэй болсон байна.
Алслагдсан бүс нутагт Ховд, Увс, Баян-Өлгий, Говь-Алтай, Завханд амьдарч байгаа ард иргэдийн зовлон энэ. Орлого багатай,амьжиргааны өртөг,зардал өндөртэй үүнийгээ дагаад иргэдийн амьдралын чанар муу. Ажилгүйдэл, ядуурал их. Энэ асуудалд төр засаг, УИХ-ын гишүүд бид анхаарах үүрэгтэй" хэмээжээ.