Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Монгол цэргийн өдөр"-ийг тохиолдуулан цэргийн дээд цол, одон гардууллаа. Үүний дунд УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүүг цэргийн гавьяаны одонгоор шагнасан байна. Тэрбээр УОК-ын Ерөнхий нарийн бичгийн даргын өмнө АТГ-т ажиллаж байсан юм.
Мөн
-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын харьяа 429 дүгээр ангийн авто, тоног төхөөрөмжийн механикч Дашийн Эрдэнэбаатар
-Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Нийтийн хэв журам хамгаалах газрын Эргүүл хамгаалалтын тасгийн дарга Владимирын Даваадорж;
-Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны референт, цагдаагийн хурандаа Бадарчийн Цэнгэлбаяр;
-Хил хамгаалах ерөнхий газрын Хүний нөөцийн бодлого, зохицуулалтын газрын дарга Хаянхярваагийн Гантулга;
-Хилийн цэргийн 0108 дугаар ангийн автозамын хилийн боомтын сургалт, сэтгэл зүйн хангалтын орлогч Батсүхийн Энхбаяр;
Төрийн тусгай хамгаалалтын газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн ажилтан Энхбаярын Золжаргал нарыг цэргийн гавьяаны одонгоор шагнасан байна.