Лхагва гарагийн орой Японы зүүн хойд хэсэгт 7.4 магнитуд хүчтэй газар хөдлөлт болсны улмаас хоёр хүн амиа алдсан гэж албаныхан мэдэгдэв.
Өглөөний 6:30 цагийн байдлаар Мияги, Фүкүшима зэрэг долоон мужид нийт 92 хүн гэмтэж бэртсэн байна. Мөн хүчтэй газар хөдлөлтийн улмаас хурдны галт тэрэг замаасаа гарч осолдсон зэрэг олон хохирол учраад байгаа юм байна.
Энэхүү газар хөдлөлтөөс болж цунами болж зүүн хойд эргийн зарим хэсэгт 3.3 фут буюу ойролцоогоор нэг метрийн өндөртэй цунами үүсэж болзошгүй тул оршин суугчдад анхаарал болгоомжтой байхыг Японы цаг уурын газраас мэдээлжээ.
Эх сурвалж: Kyodo news