Энэ сарын 4-10-ны өдрүүдэд авто замаар 1,666 чингэлэг, төмөр замаар 600 чингэлэг буюу оны эхнээс нийт 1,602.7 мянган тонн нүүрс экспортолжээ.
Мөн оны эхнээс 261.8 мянган тонн зэсийн баяжмал гаргасан байна. Тодруулбал, авто замаар 28, төмөр замаар 1,136 чингэлэг буюу оны эхнээс нийт 449.4 мянган тонн төмрийн хүдэр, баяжмал экспортолсон байна.
Түүнчлэн Төв банк оны эхнээс энэ сарын 10-ны байдлаар 2,646.8 кг алт худалдан авсан нь өнгөрсөн оны мөн үеэс 8.6 хувиар өсжээ.
Улсын хэмжээнд энэ сарын 10-ны өдрийн байдлаар нийт 164,191 тонн шатахууны нөөцтэй байгаа аж. Үүнд,
- А-80 авто бензин 11,998 тонн /72 хоног/,
- АИ-92 авто бензин 50,427 тонн /38 хоног/,
- АИ-95 авто бензин 3,339 тонн /40 хоног/,
- ДТ 95,896 тонн /35 хоног/ нөөцтэй байна.
Улаанбаатар хотын хэмжээнд нийт 83,294 тонн буюу АИ-92 болон АИ-95 авто бензиний тус бүр 32, дизель түлшний 41 хоногийн буюу хэвийн нөөцтэй байна.
Манай улс он гарсаар нийт 337.5 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортлоод байгаа юм. Үүнд
- А-80 авто бензин 7.1 мянган тонн
- АИ-92 авто бензин 128 мянган тонн
- АИ-95/98 авто бензин 4.2 мянган тонн
- Дизель түлш165.9 мянган тонн
- Онгоцны түлш 5.4 мянган тонн
- Бусад 26.8 мянган тонн байна.
Эх сурвалж: Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам