Энэ жилийн хувьд ханиад , томуу илүү хүндрэх хандлага ажиглагдаж байгаа талаар эмнэлгийн байгууллагууд анхааруулж байна.
Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгээс дараах зөвлөмжийг хүргэж байна.
1. Адууны махаар хар шөл хийж уух- Мөөгтэй, сармистай битүү шөл.
2. Өглөөгүүр юмуу ажил дээрээ өдрийн цагаар Аньс нэг аяга халааж уух, Хүүхэд нь цэцэрлэг, сургуульд явдаг бол дархлаажуулалтын аян санаачлан зохион байгуулах.
3. Септилин зааврын дагуу уух.
4. Цэртэй ханиалгаж байгаа үед цэр ховхлох, шингэлэх эм уулгах, доргиох массаж сайн хийх.
5. Олон нийтийн газар, эрсдэлтэй газар явсан үедээ хамраа сода-тай усаар угааж унтах / бүр шприцээр юм уу бусад шахаж болох зүйлд содатай буцалсан ус найруулж байгаад угаах/ байнга угааж болохгүй.
6. Чихэрлэг, чипс , халуун ногоотой, шарсан хуурсан бүтээгдэхүүнээс татгалзах зэрэг энгийн зүйлийг мөрдвөөс хатгаа болж хүндрэхгүй.
7. Өдрийн хоолоо аль болох шөлтэй хоол сонгож, сармистай идэж байх. Өдрийн цагаар шингэн сайн уух.
8. Орой гэртээ ирээд эхлээд хүүхдээ тэврэхээсээ өмнө шууд 00-н өрөө орж ариун цэврээ маш сайн сахисны дараа хүүхэд рүүгээ зүглэж байх.