Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Орхон аймагт цэцэрлэгийн үйл ажиллагааг 14 хоногоор ЗОГСООЛОО

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 2 секунд

Орхон аймгийн Онцгой комисс хуралдаж, 2022.03.14-ний өдөр буюу өнөөдрөөс 2022.03.28-ыг хүртэл сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үйл ажиллагааг бүрэн зогсоохоор шийдвэрлэжээ. Учир нь аймгийн хэмжээнд нийт өвчлөлийн 16 хувийг бага насны хүүхдүүдийн томуу томуу төст өвчлөл эзэлж өнөөдрийн байдлаар 50 ортой хүүхдийн эмнэлэгт 262 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Энэ нь БОЭТ-ийн хүүхдийн эмнэлгийн ачаалал 5 дахин нэмэгдээд байна гэсэн үг. Үүнээс 0-5 насны хүүхдийн өвчлөл 92,2 хувийг эзлээд байгаа юм. Иймд эрүүл мэндийн сайдын 2020 оны 482-р тушаалыг үндэслэн Орхон аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн бүх цэцэрлэгийн үйл ажиллагааг 14 хоногийн хугацаанд зогсоохоор шийдвэрлэсэн байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар ЗАХИРАМЖ гаргалаа
УИХ-ын дарга Г.Занданшатар ЗАХИРАМЖ гаргалаа
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.