2022 оны 12-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд
Өнөө шөнө төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, маргааш өдөр зүүн аймгуудын нутгаар, цаашдаа нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 15-17 градус, бусад хэсгээр 11-13 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө 15-17 градус, өдөртөө 0 градус орчим байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө 17-19 градус, өдөртөө 0 градус орчим байна.