Финляндын зам тээврийн яамны сайд Санна Марин тус улсын социал демократ намыг удирдахаар сонгогдлоо. Ингэснээр тэрээр улсынхаа хамгийн залуу ерөнхий сайд болж байгаа юм.
Түүнчлэн 34 настай Марин удахгүй албан тушаалаа хүлээж авахаараа дэлхийн хамгийн залуу ерөнхий сайд болно. Финляндын засгийн газрыг удирдах гурав дахь эмэгтэй болж байна.
Өнгөрөгч дөрөвдүгээр сард сонгуульд ялалт байгуулснаар, социал демократууд өөрсдийн хүнээ 5.5 сая хүнтэй улсынхаа ерөнхий сайдаар томилох боломжийг олж авсан.
Марин өрсөлдөгчтэйгөө ойролцоо саналаар ялсныхаа дараа сэтгүүлчдэд хандан “Итгэлцлийг дахин бий болгохын тулд бидэнд хийх ажил их байна” гэж хэлсэн байна.
Эх сурвалж: Reuters