Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхийлөгч иргэдээс сонгуульд санал өгөх талаар санал асуулга авч эхэлжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 49 секунд

Ерөнхийлөгчийн Тамгын газраас 2020 оны УИХ-ын сонгуулийг хойшлуулалгүй товлосон хугацаанд нь хийвэл санал өгөх эсэх талаар санал асуулга явуулж эхэлжээ. 

Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн 17 цагаас эхлэн явуулсан санал асуулгад оролцсон иргэдийн 49 хувь нь сонгуульд оролцохгүй буюу саналаа өгөхгүй гэжээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга:

Цар тахлын хөнөөлт аюул, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг хэдий хүртэл үргэлжлэхийг тооцоолох боломжгүй ийм нөхцөлд “…Монголын улс төрийн намууд, улс төрчид сонгогчдоос оноо авах уралдаанд орж, сонгуулийн том том дүнтэй мөнгөн амлалтуудыг хууль зөрчин өгч байгаа нь цаг үеэ мэдрэхгүй байгаагийн баттай шинж мөнөөс мөн” хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дүгнээд эдийн засаг, санхүүгийн давхар хямралууд нүүрлэсэн нөхцөлд бидэнд зохисгүй амлалтын биш, хямралыг даван туулах бодит хөтөлбөр нэн шаардлагатай хэмээн үзэж байгаа юм.

Иймд улсын төсөвт тодотгол хийж, сонгуульд зориулсан болон тэвчиж болох бүх зардлыг танаж, түүнээс гарсан мөнгийг хямралын эсрэг арга хэмжээнд зарцуулах санал гаргаж байгаа юм.Та Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлж буй санал, хэлсэн үг зэргийг сайтар уншаад санал асуулгад оролцсон гэдэгт итгэлтэй байна гэжээ.

COVID-19: Хөл хорио жижиг, дунд бизнесүүдэд хэрхэн нөлөөлж байна вэ?
COVID-19: Хөл хорио жижиг, дунд бизнесүүдэд хэрхэн нөлөөлж байна вэ?
 
ХОМ: МХБХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдсон Ц.Анандбазар 7,6 тэрбумын 3 ОРОН СУУЦ, 3,8 тэрбумын ХАДГАЛАМЖТАЙ бөгөөд жилдээ улсад 135 тэрбум төгрөгний ТАТВАР төлдөг