Түлхүүр мэдээлэл:
- Ухань хотоос 276 галт тэрэг хөдлөжээ.
- 55 мянган иргэн Ухань хотоос гарна
- Гэхдээ Ухань хоттой хийх олон улсын нислэг, мөн Бээжин рүү хийх шууд нислэгийг хараахан сэргээх болоогүй
БНХАУ-ын Ухань хотоос өнөөдөр зорчигч тээврийн 276 галт тэрэг хөдлөлөө.Хотын иргэд болоод хөл хорионы хугацаанд энэ хотод байсан 55 мянган хүн Уханиас гарна. Хятадын засаг захиргаа Ухань хотын тээврийн харилцааг бүрэн сэргээж, иргэдийг хотоос гарахыг зөвшөөрлөө. Хубэй мужийн засаг захиргааны төв, коронавирусний халдварын голомт болсон энэ газар 76 өдрийн турш хөл хорионд байсан юм.
Тээврийн харилцаагаа сэргээсэн эхний өдрийн Гуандун муж руу явах галт тэрэгний тасалбарын ихэнх нь зарагдаж дуусчээ. Лхагва гарагаас эхлэн энэ хотын агаар, ус, төмөр зам, мөн авто замын тээврийн үйл ажиллагаа бүрэн сэргэж байгаа юм. Гэхдээ Ухань хоттой хийх олон улсын нислэг, мөн Бээжин рүү хийх шууд нислэгийг хараахан сэргээх болоогүй гэж мэдээлж байна.
Ухань хот урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ үргэлжлүүлсэн хэвээр байна. Кино театр, номын дэлгүүр, баар, спорт заал, түүнчлэн хөгжөөн цэнгээх газрууд ажиллахгүй. Кафе, ресторанууд хоолоо зөвхөн хүргэлтээр түгээсэн хэвээр байна. Хотын иргэдийг олон нийтийн газраар явахдаа амны заалт заавал зүүх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг шаардаж байна. Гэхдээ хотын захиргаанаас нөхцөл байдал сайжрахын хэрээр хязгаарлалтуудаа багасгана гэж мэдэгдэж байгаа юм.
Дөрөвдүгээр сарын 7-ны өдрийн мэдээллээс үзэхэд, Ухань хотод 12 дугаар сараас хойш коронавирусний халдварын 50 мянга гаруй тохиолдол гарснаас 49.6 мянга нь эдгэрч, 2600 орчим хүн нас баржээ. Одоогийн байдлаар энд 515 хүн эмчлүүлж байгаагаас 181-ийнх нь биеийн байдал хүнд байна.
Эх сурвалж: CNN