Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Бат-Үүл нарт холбогдох шүүх хуралдаан энэ сарын 21-ны өдөр болно

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 29 секунд

Э.Бат-Үүл нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр буюу 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр боллоо.
Шүүх хуралдаанаар яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 10:00 цагт товлосон байна.Мөн шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээлээ.

Нийслэлийн прокурорын газраас Э.Бат-Үүл нарын 10 хүнд холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйл /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-ийн 2 /Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ/, 18.6 дугаар зүйл /Мөнгө угаах/-ийн 2 дахь хэсэг /2.Энэ гэмт хэргийг:

2.1.бүлэглэж;

2.2.албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ/, 22.12 дугаар зүйл /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/-ийн 1/ Хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан хувьдаа, бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ/, 2002 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйл /Хээл хахууль авах/-ийн 268.2 /Энэ хэргийг хясан боогдуулах замаар, эсхүл давтан буюу урьд хээл хахуулийн хэрэгт шийтгүүлсэн этгээд , түүнчлэн зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, эсхүл их буюу онц их хэмжээний хээл хахууль авсан бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ/, 148 дугаар зүйл /Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах/-ийн 148.2 /Энэ гэмт хэргийг давтан, бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, эсхүл албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ/, 150 дугаар зүйл /Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх/-ийн 150.2 хэсэг /Энэ хэргийг давтан буюу бүлэглэж үйлдсэн, энэ хэргийн улмаас бусдад үлэмж хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ/-т заасан зүйлүүдээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр 264 хүн эх орондоо ирнэ
Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр 264 хүн эх орондоо ирнэ
 
ХОМ: МХБХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдсон Ц.Анандбазар 7,6 тэрбумын 3 ОРОН СУУЦ, 3,8 тэрбумын ХАДГАЛАМЖТАЙ бөгөөд жилдээ улсад 135 тэрбум төгрөгний ТАТВАР төлдөг
ХОМ: МХБХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдсон Ц.Анандбазар 7,6 тэрбумын 3 ОРОН СУУЦ, 3,8 тэрбумын ХАДГАЛАМЖТАЙ бөгөөд жилдээ улсад 135 тэрбум төгрөгний ТАТВАР төлдөг
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.