
Нийслэлийн Засаг даргын шуурхай зөвлөгөөн болж өндөрлөв. Энэ үеэр өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд ЕБС-ийн сурагчдын нийт ирц 96,3 хувьтай буюу харьцангуй өндөр байгаа гэдгийг албаныхан мэдээллээ. Мөн өнгөрсөн долоо хоногт ЕБС-ийн 352 , цэцэрлэгийн 133 хүүхэд коронавирусийн халдвар авчээ. Иймд амны хаалт, гар ариутгал, хувийн ариун цэврийг үргэлжлүүлэн сахиж хэвшицгээхийг мэргэжлийн байгууллагуудаас анхаарууллаа.