Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бүх шатны боловсролын байгууллагыг IX/1 хүртэл хичээллүүлэхгүй байх чиглэл өгчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 25 секунд

Улсын Онцгой комиссын тогтмол үйл ажиллагаа явуулж буй шуурхай штаб хуралдаж байна.

Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврын талаар ОБЕГ-ын дарга, УОК-ын НБД генерал Т. Бадрал ажлын хувиарлалтаа хийж байна.

Нөхцөл байдал амаргүй байгааг харгалзан иргэд маскаа тогтмол зүүж, бөөгнөрөл үүсгэхгүй байх, ариун цэврээ сахихыг дахин чухалчилж байна.

Мөн гадаадад буй хүндэтгэх шалтгаантай 6600 гаруй иргэдийн асуудлыг тухайн улсуудын ЭСЯ-уудаар нь дамжуулж халамжлах асуудлыг Ерөнхий сайд хэлсэн.

Түүнчлэн энэ иргэдээс тодорхой хэсгийг нь шат дараатай, эрсдлээ сайн тооцоолж чартераар авч ирэхийг тусгаарлах байр, ХӨСҮТ-ийн хүчин чадал дээр тулгуурлаж татахыг шуурхай штаб ЗГ-ын чиглэлийн дагуу ярилцаж байна.

Мөн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, их дээд сургууль, МСҮТ-ийн үйл ажиллагаа 9-р сарын 1 хүртэл хичээллүүлэхгүй байх бэлтгэлийг хангаж олон нийтэд зарлахыг Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу шуурхай штаб ярьж байна.

Маргааш Улсын Онцгой комисс энэ бүх асуудлаар хуралдана гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг өөрийн цахим хаягтаа нийтэлжээ.

Германы профессорууд Монголын Ковид-19-тэй тэмцэж буй туршлагыг танилцууллаа
Германы профессорууд Монголын Ковид-19-тэй тэмцэж буй туршлагыг танилцууллаа
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга