Элсэлтийн ерөнхий шалгалтад хамрагдах сурагчид монгол хэл, бичгийн шалгалтыг заавал өгдөг. Монгол хэл, бичгийн шалгалтыг ирэх сарын 2-нд зохион байгуулахаар товлосныг Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлсэн.
Уг шалгалт нь үнэ төлбөргүй бөгөөд https://eyesh.eec.mn/ цахим хуудсаар энэ сарын 14-ний 18:00 цаг хүртэл бүртгэх юм. Гэхдээ энэ оны төгсөгч /2022 онд ерөнхий боловсролын сургууль төгсөх шалгуулагч/-д автоматаар бүртгэгдэх бол өмнөх оны төгсөгч /2022 оноос өмнө ерөнхий боловсролын сургууль төгссөн/-д элсэгчийн ерөнхий шалгалтад сонгож бүртгүүлэх юм.
Боловсрол шинжлэх ухааны сайд А/72 тушаал гаргаж, эх хэл, бичгийн шалгалтын босго оноог 400-гаар тогтоолоо. Тодруулбал, 400-гаас бага оноо авсан сурагчдын их, дээд сургуульд элсэх боломж нь хязгаарлагдана гэсэн үг юм.