Өнгөрөгч найман сараас хойш анх удаа цагдаа нар ардчиллын төлөөх “Хүний эрхийн фронт”-д жагсаал зохион байгуулахыг зөвшөөрсөн. Ойролцоогоор 800.000 хүн цугласан гэж жагсаал зохион байгуулагч мэдэгдсэн бол уг тоог 183.000 хэмээн цагдаагийн газраас гаргаад байгаа.
Цуглааны өмнө болсон дайралтын үеэр 11 хүн баривчлагдаж, гар буугаа хураалгасан хэмээн цагдаагийн зүгээс мэдэгдэв.
Эх газрын хятад руу сэжигтэн шилжүүлэх тухай хуулийн төслийн эсрэг жагсаал зургаан сараас эхэлсэн байдаг. Харин одоо засгийн газрын эсрэг томоохон цуглаан болж хувираад байна.
“Би үхэн үхтлээ эрх чөлөөний төлөө тэмцэнэ” хэмээн 40 настай, Жүн хэмээх нэгэн ээж цуглаан зохион байгуулагдаж буй Викториа Паркаас хэлсэн байна.
Эх сурвалж: BBC