Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Тунгалаг: ГССҮТ-ийн удирдлагууд тендерийн сонгон шалгаруулалтыг шударга явуулаагүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 55 секунд

“Ази-фарма” ХХК-иас эрүүл мэндийн салбарт хууль бус үйл ажиллагаа газар авч,  улсын эмнэлгүүдэд тендер зарлахад эрх мэдэлтнүүдийн хамаарал бүхий компаниуд шалгарч, чанар муутай тоног төхөөрөмж, бүтээгдэхүүн оруулж ирж буй асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Гэмтэл согог судлалын үндэсний төв  хууль бус тендерийн сонгон шалгаруулалт явуулснаас болж  сүүлийн үед чанаргүй имплант, протез буюу хиймэл үе суулгуулсан иргэд эрүүл мэндээрээ хохирч, эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгө улсын томоохон эмнэлгүүдийн дарга нарын халаасны компаниуд руу орж байгааг “Ази-фарма” компаний дэд захирал Ц.Тунгалаг онцоллоо.Тус байгууллагын хувьд, Герман улсын “Валдимар инк” гэж үйлдвэрийн хиймэл үе солих имплант, протезийг Монголд оруулж ирэх, эрүүл мэндийн болон халамжийн сангаар дамжуулж, иргэдэд хүргэх зорилготойгоор ГССҮТ-ийн тендерийн сонгон шалгаруулалтад оролцсон байна. Гэтэл ГССҮТ-ийн 2019.03.06-ний өдрийн №196 тоотоор “Ази фарм” ХХК-д ТБОНӨБҮХАТХ-ийн 27.4-ийг үндэслэн гэрээ байгуулахаас татгалзсан хариу өгчээ. “Ази фарм” ХХК-ийн зүгээс Сангийн яаманд тендер шалгаруулалтыг хянуулахаар гомдол гаргаж, Сангийн яамны зүгээс 2019.03.25-ний өдөр 6-1/630 тоотоор ГССҮТ-ийн тендрийн сонгон шалгаруулалтыг шударга явуулаагүй байна, дахин хянаж үзнэ үү гэсэн албан бичгийг илгээж, шаардлага тавьсан байна. Гэвч үүнийг үл ойшоож, тендрийн сонгон шалгаруулах журамд огт байхгүй заалтуудыг оруулж ирэн оролцож байгаа байгууллагуудад ижил тэгш шаардлага тавихгүй, эрх ашиг бүхий байгууллагадаа шударга бус үнэлгээг хийсэн тухай хэлэв.

"Ази-Фарма" ХХК-ийн хуулийн зөвлөх С.Наранцэцэг:  “Ази-Фарма” ХХК нь АТГ-т дөрөвдүгээр сарын 19-ний өдөр эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан эсэхийг шалгуулах тухай албан тоот өгсөн. Удалгүй Авилгатай тэмцэх газраас ГССҮТ-ийн удирдлагуудтай холбоотой гаргасан гомдолд хэрэг бүртгэл нээхээс татгалзсан талаар намйдугаар сард бидэнд мэдэгдсэн. 

Тендерт ялсан “Агьфарма” компанийн үүсгэн байгуулагч нь тухайн үедээ ГССҮТ-ийн захирал хийж байсан Т.Мөнхсайхан юм. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаан дээр нэр нь хүртэл байна. Үүгээр зогсохгүй итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдийнх нь нэг хүн нь Т.Мөнхсайхан захирлын овогтой адилхан Т.Сайнжаргал гэж хүн байгаа юм.   

Ингэж өндөр үнэ тавьсан тендерт чанаргүй бүтээгдэхүүн татсан хэн нэгний компани ялаад байж болохгүй. Чанаргүй гэдэг нь АНУ-ын сайтууд дээр явж байгаа Хүнс эмийн холбооны хяналтын газраас тааруу үнэлгээ авсан бүтээгдэхүүнүүд юм” гэв.

Анхны тусламжийн “Түгээмэл хайрын хүрээлэн” төв үүдээ нээлээ
Анхны тусламжийн “Түгээмэл хайрын хүрээлэн” төв үүдээ нээлээ
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.