Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Нямхүү: Хойд хилээр орж ирэн тусгаарлагдсан иргэний давтан шинжилгээгээр халдвар илэрлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 16 секунд


ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийж байна. 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Дөрөвдүгээр сарын 07-ны байдлаар Монгол Улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол илрээгүй. Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан таван хүнээс коронавирус илрээгүй. Мөн  ХӨСҮТ-д байгаа 14 хүний давтан шинжилгээнээс коронавирус илрээгүй. Өчигдрийн байдлаар 237 хүнд шинжилгээ хийгдлээ. 

Харин дахин нэг тохиолдол бүртгэгдсэнээр тохиолдлын тоо 16 боллоо. Дээрх тохиолдол нь гуравдугаар сарын 26-27-нд шилжих шөнө хойд хилээр орж ирсэн иргэнд илэрлээ.  Дээрх иргэний эхний шинжилгээ гуравдугаар сарын 28-нд сөрөг гарч байсан бол дөрөвдүгээр сарын 07-08-нд шилжих шөнө давтан шинжилгээгээр халдвар илэрлээ. Тиймээс хяналтад байгаа хүмүүс тэвчээртэй хүлээж, хянах нь сайн.

Сайн мэдээ нь коронавируст зориулан үйлдвэрлэсэн "Авиган" нэртэй эмийг салбарын сайд Д.Сарангэрэл Япон улсаас захиалж авчран ХӨСҮТ-д эмчилгээнд хэрэглэж эхэлсэн. Эмийг түргэн хугацаанд авчирсан. “Авиган” эм нь коронвирусний эсрэг хэрэглэх хамгийн сүүлийн үеийн эм юм” гэв.

Д.Нарангэрэл: Өнөөдрийн байдлаар сэжигтэй тохиолдол нэмж бүртгэгдээгүй
Д.Нарангэрэл: Өнөөдрийн байдлаар сэжигтэй тохиолдол нэмж бүртгэгдээгүй
 
Дубай Шанхай чиглэлийн шууд нислэг сэргэж, нэг талын тийз 16,850 юаньд хүрчээ
Дубай Шанхай чиглэлийн шууд нислэг сэргэж, нэг талын тийз 16,850 юаньд хүрчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.