Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ИНЕГ: Монгол Улсаар дамжин өнгөрөх нислэгийн тоо 50 хувь буурсан нь орлогыг 78 хувиар бууруулах эрсдэлтэй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 24 секунд

Украины нөхцөл байдалтай холбогдуулан агаарын тээврийн нөлөөлөл ямар байгаа талаар ИНЕГ-ын дарга С.Мөнхнасангаас тодрууллаа. Тэрбээр "2019 оны оргил үед Монгол Улсын агаарын замаар 500 гаруй онгоц өнгөрдөг байсан. Ковидын үед дунджаар 150 орчим агаарын хөлөг өнгөрч байсан. Харин өнгөрсөн долоо хоногт 200 болж өссөн ч сүүлийн гурав хоногт 100-110 болж буурлаа. Энэ нь олон улсууд агаарын орон зайдаа хязгаарлалт хийж буйтай холбоотой.

Орлого 78 хувиар буурах эрсдэл бий. Монгол Улс хоёр их гүрний дунд оршдог. Агаарын орон зайн хувьд нээлттэй хэвээрээ. Агаарын тээврийн компаниудын нислэгийн үйл ажиллагаанаас хамаараад үйл ажиллагаагаа үзүүлж байна.

ИНЕГ-аас 2022 оны улсын төсөвт навигацийн орлого 150 тэрбум төгрөгийг төвлөрүүлэх учиртай. Хэдийгээр КОВИД-19-ийн нөхцөл байдал хүнд хэвээр, дамжин өнгөрөх нислэгийн тоо 50 орчим хувиар буурсан байгаа ч агаарын орон зайн багтаамж, урсгалыг нэмэгдүүлэх, агаарын тээврийн компаниудтай хамтын ажиллагаагаа сайжруулснаар орлогыг нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж байна" гэлээ.

БОАЖЯ: 12 аймгийн 17 суманд ариун цэврийн газар, авто зогсоолтой отоглох цэг байгуулна
БОАЖЯ: 12 аймгийн 17 суманд ариун цэврийн газар, авто зогсоолтой отоглох цэг байгуулна
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.