Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БОАЖЯ: 12 аймгийн 17 суманд ариун цэврийн газар, авто зогсоолтой отоглох цэг байгуулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 18 секунд

Аялал жуулчлалын байгаль, түүх, соёлын өв бүхий газруудад ариун цэврийн газар, авто зогсоол бүхий отоглох цэг байгуулах талаар БОАЖЯ-наас мэдээллээ. Тодруулбал, Монгол улсын засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.4.6-д Баян-Өлгий, Увс, Ховд, Өвөрхангай, Архангай, Баянхонгор, Өмнөговь, Дорнод, Завхан аймгуудад аялал жуулчлалын дэд бүтцийг хөгжүүлж, отоглох цэг, авто зам дагуу үйлчилгээний цогцолборуудыг байгуулна. Говийн бүсийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд 2020-2024 он хүртэл 100 отоглох цэг байгуулна гэж заасан болно.

Үүний дагуу Улсын тусгай хамгаалалттай газар нутаг болон бусад жуулчдын гол зорин очдог газруудад ариун цэврийн байгууламж бүхий отоглох хоноглох цэгийг байгуулахаар 2020 онд улсын төсвийн хөрөнгөөр 6 цэгт отоглох цэг байгуулсан.

Улсын төсвийн хөрөнгөөр барьсан Отоглох цэг нь дараах иж бүрдлээс бүрдэнэ. Үүнд:

  • ·Машины зогсоол
  • Тэмдэг, тэмдэглэгээ
  • Морины уяа
  • Мэдээллийн самбар
  • Майхан барих талбай
  • Ширээ, сандлын хослол
  • Ширээ, сандал бүхий дээвэртэй сүүдрэвч
  • Ил гал түлэх зориулалтын цэг
  • Шорлог хийх зуух
  • Гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл бүхий галын саравч
  • Гэрэлтүүлэг шон
  • Спорт талбай
  • Явган хүний зам
  • Нийтийн ариун цэврийн байгууламжаас бүрдэнэ. Энэ жишгээр энэ онд 12 аймгийн 17 цэгт байгуулахаар худалдан авах ажиллагааг зарлаад байна. Тодруулбал энэ онд

1. Булган аймаг, Баян-Агт сум- Хануй голын рашаа

2. Булган аймаг, Рашаант сум- Элсэн тасархай

3. Архангай аймаг, Тариат сум- Тэрхийн цагаан нуур

4. Хөвсгөл аймаг, Рэнчинлхүмбэ сум- Хоног цол

5. Архангай аймаг, Өгий нуур сум- Өгий нуур

6. Дорнод аймаг, Халх гол сум- Буйр нуур

7. Хэнтий аймаг Баян-Овоо сум- Гүрмийн нуур

8. Төв аймаг, Мөнгөнморьт сум- Хориуд

9. Завхан аймаг, Нөмрөг сум- Тэлмэн нуур

10. Завхан аймаг, Эрдэнэ хайран сум- Улаагчны хар нуур

11. Говь-Алтай аймаг, Цогт сум- Ээж хайрхан уул

12. Баянхонгор аймаг, Богд сум – Цонж

13. Өмнөговь аймаг, Даланзадгад сум- Ёлын ам

14. Өмнөговь аймаг, Сэрвэй сум- Дуут манхан

15. Дундговь аймаг, Өлзийт сум- Цагаан суварга

16. Дундговь аймаг, Гурван сайхан сум- Их газрын чулуу

17. Дорноговь аймаг, Өргөн сум- Хамрын хийд гэсэн Аялал жуулчлалын байгаль, түүх, соёлын өв бүхий газруудад ариун цэврийн газар, авто зогсоол бүхий отоглох цэг байгуулна.

Г.Ариунгэрэл: Он гарснаар 2 хүүхэд хашаандаа тоглож байгаад тээврийн хэрэгсэлд мөргүүлж амиа алдсан
Г.Ариунгэрэл: Он гарснаар 2 хүүхэд хашаандаа тоглож байгаад тээврийн хэрэгсэлд мөргүүлж амиа алдсан
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.