Франц, Монголын жүдо бөхийн баг тамирчид Спортын төв ордонд хамтарсан бэлтгэлд хамрагдаж байна.
Багийн бүрэлдэхүүнд 1996 оны Атлантагийн олимпын наадмын 71 кг-ийн хүрэл медальт, дэлхийн аваргын мөнгө, ЕАШТ мөнгөн медальт Гаглиано Кристофоор удирдуулсан 13 тамирчин ирсэн юм.
Эдгээр тамирчдын дунд 2021 оны Токиогийн зуны олимпын -60 кг-ийн жинд хүрэл медаль хүртсэн, Европын аваргын мөнгөн медальт Мхэйзе Лука, Европын залуучуудын цомын аварга, Португалын гран при хүрэл медальт Габа Жоан Бенжамин, Европын залуучуудын аварга, Парис Екатеринбург их дуулгуудын хүрэл медальт Аксус Бенжамин, Тел Авивын их дуулга тэмцээний V байр эзэлсэн Боуба Дайки тэргүүтэй 13 тамирчин багтаад байна.