Фейсбүүк компаниас хосуудад зориулан хоорондын харилцаа, дурсамжаа онлайн ертөнцөд олон талт байдлаар хадгалахад туслах “Tuned” апп-ийг гаргажээ. Уг апп-аар дамжуулан хосууд өөрсдийн зураг, тэмдэглэл, мессеж, карт, аудио мессеж, дууны жагсаалт, сэтгэлийн төлөв байдлаа хуваалцах боломжтой.
Тус компаниас энэхүү апп-ийг хосууд дурсамжаа мөнхлөх, бүтээх түүнийгээ хадгалах хаалттай орчин гэж тодорхойлсон байна. Энэхүү апп-ийн дизайн нь сонины хайчилбар нааж бүтээсэн ном мэт байдлаар бүтээжээ. Түүнчлэн зөвхөн тухайн хосуудад зориулан тусгайлан бүтээсэн стикер, эможи зэрэг байх аж.
“Tuned” апп-ийг бүтээсэн багийнхан хосууд хөгширсөн ч гэсэн хамтдаа бий болгосон нандин, хөгжилтэй, марзан дурсамжуудаа эргэн харж чадна гэж дүгнэсэн байна.
Одоогийн байдлаар “Фейсбүүк” компанийн технологийн шийдэлтэй ямар байдлаар холбогдох, харьяа компани болох эсэх нь тодорхой болоогүй байна.
Tuned апп-ийг зөвхөн iOS үйлдлийн системтэй төхөөрөмж буюу iPhone, iPad, iPod дээр ашиглах боломжтой.
Коронавирусний халдвар тархсан энэ цаг үед хосууд болзож, хамтдаа байх цаг хомс байгаа энэ үед цахим орчинд илүү ойр байхад хувь нэмрээ оруулна гэж апп-ийг бүтээгчид дүгнэжээ.
Эх сурвалж: CNET