Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Засгийн газрын ээлжит хуралдаан 10 багц асуудлыг хэлэлцэж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 41 секунд


Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 08:00 цагт эхэлжээ. Өнөөдрийн хуралдаанаар олон улсын нислэгийг зогсоосонтой холбоотойгоор иргэний нисэхийн салбар болон “МИАТ” ТӨХК-ийн үйл ажиллагаа, санхүүгийн байдалд үүссэн хүндрэлтэй нөхцөл байдал, өндөржүүлсэн бэлэн байдлын үед боловсролын салбарт тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зарим арга хэмжээний тухай зэрэг 10 багц асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ.

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж буй асуудлууд:

  1. Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх “Хүнсний ногооны тариалалт, усалгаатай газар тариаланг дэмжих төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрүүдийн төсөл
  2. Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл
  3. Хувьцаа эзэмшигчийн эрх хэрэгжүүлэгч этгээдийг өөрчлөх тухай
  4. “Замын-Үүдийн дулааны станц”-ын талаар авах зарим арга хэмжээний тухай
  5. Музейн тухай хуулийн төсөл
  6. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед боловсролын салбарт тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зарим арга хэмжээний тухай
  7. Тавантолгойн цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх тухай
  8. Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний 2019 оны хэрэгжилтийн явцын тайлангийн талаар
  9. Олон улсын нислэгийг зогсоосонтой холбоотойгоор иргэний нисэхийн салбар болон “МИАТ” ТӨХК-ийн үйл ажиллагаа, санхүүгийн байдалд үүссэн хүндрэлтэй нөхцөл байдлын талаа
  10. Бусад асуудал гэсэн дарааллаар асуудлыг хэлэлцэж байна.
Эх сурвалж: Засгийн Газрын Хэрэг эрхлэх газар
Говь-Алтай аймагт ухаалаг худаг ашиглалтад орлоо
Говь-Алтай аймагт ухаалаг худаг ашиглалтад орлоо
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.