Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Говь-Алтай аймагт ухаалаг худаг ашиглалтад орлоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 26 секунд

Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд өндөр хүчин чадал бүхий шүүлтүүртэй ухаалаг худаг ашиглалтад оржээ. Худгийг НҮБ-ын Хүүхдийн сан, БНСУ-ын Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага (KOICA) болон Байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлын нийт 116,7 сая төгрөгийн санхүүжилтээр барьсан байна. 

2017-2019 оны хооронд аймгийн 18 сум, 2 тосгоны 77 ундны эх үүсвэрээс дээж авч 62 үзүүлэлтээр итгэмжлэгдсэн лабораторид нарийвчилсан шинжилгээ хийхэд Хөхморьт сумын ундны усны худгаас 14-17 төрлийн хүнд металл илэрсэн байна. Энэ нь стандартаас 2 дахин их үзүүлэлт юм.

Дээрх худаг ашиглалтад орсноор Хөхморьт сумын 5 дугаар багийн 117 өрхөөс гадна бусад багийн иргэд ч ундны цэвэр ус болон ахуйн хэрэглээний усаар тогтмол хангагдаж иргэдийн эрүүл мэндэд нөлөөлж байсан сөрөг үзүүлэлтүүд буурах нөхцөл бүрдэх юм.  Аймгийн Засаг даргын Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газраас хүн амыг стандартын шаардлагад нийцсэн усаар хангах ажлыг үе шаттай зохион байгуулахаар ажиллаж байгаа аж.

Эх сурвалж: Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газар
COVID-19 эрсдлийг үл тоон тусгаарлах байранд ажилласан эмч нар
COVID-19 эрсдлийг үл тоон тусгаарлах байранд ажилласан эмч нар
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга