Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нэр бүхий зургаан сургууль цагийн зохицуулалтыг дагаж мөрдөхгүй байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 43 секунд

Нийслэлийн засаг даргын захирамжаар их тойруу болон яармаг дахь 59 сургуулийн хичээл эхлэх цагийг зөрүүлэх зохицуулалт хийсэн. Захирамжийн дагуу 85 мянган хүүхдийн хичээл эхлэх цагт өөрчлөлт орж байгаа юм. Энэ нь 85 мянган хүүхэд өглөө 08.00 цагт буюу нэг цагт сургууль руугаа очих шаардлагатай болдог байсныг 3 хэсэг хувааж ачааллыг задлах оролдого юм.

Гэвч Үй цай, Бритиш, Оргил, Сакура, Хобби, Жет тэмүүлэл гэсэн 6 сургууль НЗД-ын захирамийг мөрдөлгүй, хуучин цагийн хуваариар хичээлээ эхлүүлсээр байна. Энэ нь замын ачааллыг задлах зорилго, үр дүнд саад учруулж байна хэмээн албаныхан мэдээллээ.
Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу Нийслэлийн нутаг дэвсгэрт үйлдвэр үйлчилгээ эрхэлдэг ААН байгууллагын ажиллах цагийн хуваарийг хотын дарга тогтоож мөрдүүлэх эрхтэй. ААН-үүд үүнийг мөрдөх үүрэгтэй байдаг. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйл.


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн бүрэн эрх, 22.1.8 “Нийслэлийн нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагын ажиллах цагийн хуваарийг тогтоож мөрдүүлэх”

Тиймээс энэ хуулийг зөрчсөн иргэн хуулийн этгээдэд эрүүгийн хууль, зөрчлийн хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх ажээ. НМХГ-аас захирамжийн хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.

Б.Эрдэнэбат: Хөгжлийн банкны зээлийг хамгийн сайн хэрэгжүүлсэн “Эрэл“ ХКК-ийг хамгийн муу ангилалд багтааж байна
Б.Эрдэнэбат: Хөгжлийн банкны зээлийг хамгийн сайн хэрэгжүүлсэн “Эрэл“ ХКК-ийг хамгийн муу ангилалд багтааж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.