Хөгжлийн банкны удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Хөгжлийн банкны захирлын үүрэг гүйцэтгэгч Ж.Эрхэмбаатар "Ямар ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нотлох баримтад тулгуурлах ёстой. Зээл төлүүлэх ажиллагаанд нотлох баримтаар шүүхэд гаргаж өгөх баримтын бүрдүүлбэр дутуу байна. 64 зээлдэгчийн 71 зээлийн материалд бүрдүүлбэр хангагдсан эсэх, нотлох баримтууд устгагдсан эсэх талаар шалгалтын ажиллагаа явагдсан.
Шалгалтаар 47 зээлийн материалын бүрдүүлбэр дутуу, алдаатай, нотлох баримтыг ажилчид хоорондоо хүлээлцээгүйгээс үүдэлтэй хэн нотлох баримтыг устгасан нь тодорхойгүй гэх зөрчил илэрсэн. Зарим хэргийн гол нотлох баримтууд алдсан, устгагдсан байхыг үгүйсгэхгүй нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнийг хууль хяналтын байгууллагад хандаж шалгуулах шаардлагатай гэж үзэж байна" гэлээ.