Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Эрхэмбаатар: Чанаргүй зээл гаргахад оролцсон ажилчдыг шалгаж, буруутай нь тогтоогдвол ажлаас нь чөлөөлнө

Огноо
Унших
1 минут 56 секунд

No description available.Хөгжлийн банкны удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Хөгжлийн банкны захирлын үүрэг гүйцэтгэгч Ж.Эрхэмбаатар "Анхан шатны шүүх дээр хөгжлийн банкны нэхэмжлэлтэй 16 хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Үүнийг үнийн дүнгээр илэрхийлбэл 750 орчим тэрбум төгрөгийн өрийн дүн бүхий хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Давж заалдах шатны шүүхэд 1, хяналтын шатны шүүхэд товоо хүлээж буй 6 хэрэг хүлээгдэж байгаа. Хөгжлийн банкны 1.2 их наяд төгрөгийн дүн бүхий зээлдэгч нар зээлээ төлөхгүй байгаагаас хугацаа алдаж, шүүхийн процесс удаан үргэлжиллээ гэж үзвэл ханшийн эрсдэлд орсон байгаа.

Шүүх дээр “Монголдрайв милк” компанитай холбоотой хэрэг 880 хоног хугацаа алдаж гацсан байгаа бол “Эрэл” компанитай холбоотой хэрэг 440 хоног шийдвэрлэж чадаагүй байгаа. Нэр дурдсан хоёр хэрэг Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүх н.Уранчимэг шүүх дээр гацсан. Ийнхүү Хөгжлийн банкны гомдлоор тус шүүгчид Шүүхийн сахилгын хороо хариуцлага тооцсон.

Байгуулагдсан цагаас хойш олгогдсон зээлүүдэд нарийн судалгаа хийж үзэхэд улс төрийн нөлөөлөл байна. Улс төрийн нөлөөллөө хэрэгжүүлэхдээ өөрийн хамаарал бүхий этгээдийг тодорхой албан тушаалд томилуулах байдлаар хэрэгжиж ирсэн байна. Үүнийг хууль хяналтын байгууллагууд ч шалгаж, тогтоосон. Гэвч эдгээр хүмүүс одоог хүртэл үүрэг ажлаа гүйцэтгээд явж байна. Чанаргүй зээл гаргахад оролцсон ажилчдыг шалгаж, буруутай нь тогтоогдвол ажлаас нь чөлөөлнө" гэв.

Н.Мандуул:  Хөгжлийн банкны муу зээлүүдийн үнэлгээ болон хяналт шалгалт 75 орчим хувьтай явж байна
Н.Мандуул: Хөгжлийн банкны муу зээлүүдийн үнэлгээ болон хяналт шалгалт 75 орчим хувьтай явж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.