Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гурван настнуудын цахим бүртгэл энэ сарын 24-нд дуусна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 29 секунд

Нийслэлийн хэмжээнд сургалт явуулж буй төрийн өмчит цэцэрлэгийн бага бүлэгт 2022 онд гурван нас хүрч буй хүүхдүүдийн цахим бүртгэл үргэлжилж байна. Энэ удаагийн бүртгэлд зөвхөн 2019 онд төрсөн гурван настнууд багтаж байгаагаараа онцлог. Өөрөөр хэлбэл, зөвхөн 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн хүүхдийг бүртгэж буй.

Бүртгэлийг WWW.PARENT.EDU.MN цахим систем болон ESIS мобайл аппликэйшнээр нийслэлийн хэмжээнд зохион байгуулах юм. Ингэхдээ цахим бүртгэл хоёрдугаар сарын 24-ний 17:59 цаг хүртэл үргэлжлэх юм.

Бүртгэл дууссаны дараа цахим элсэлтийг 2022 оны хоёрдугаар сарын 25-ны өдрийн 09:00 цагт иргэд, эцэг эхчүүдэд нээлттэйгээр зохион байгуулна. Элсэлтийн талаарх мэдээ эцэг эх, асран хамгаалагчийн бүртгүүлсэн утасны дугаарт мессежээр очих юм. Эцэг эх, асран хамгаалагч нь цахимаар бүртгүүлэх боломжгүй бол өөрийн биеэр харьяа дүүргийн Боловсролын хэлтэс болон хамран сургах тойргийн цэцэрлэг дээрээ очиж дэмжлэг авах боломжтой.

Цэцэрлэгийн элсэлттэй холбоотой мэдээллийг [email protected] имэйл хаяг болон 75778080 дугаарын утсаар /08:30-17:30 цагт/ холбогдож авах боломжтой юм.

Энэ сарын 24,25-нд зарим нутгаар цас орж, шуурна
Энэ сарын 24,25-нд зарим нутгаар цас орж, шуурна
 
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц