Орос, Монголын хамтарсан 3-р сургуулийн захирал Ж.Соронзонтой холбоотой асуудал нийгэмд газар авч эхэлсэнтэй холбогдуулан тус сургуулийн сурагчдын асран хамгаалагчид Боловсрол, шинжлэх ухааны яамны гадаа жагсаж буй.
Жагсагчдын зүгээс захирал Ж.Соронзонг ажлаас нь чөлөөлснөөр хүүхдүүд хохирох эрсдэлтэй учир баримт цуглуулж, олон нийтэд мэдээлсэн Сэтгүүлч Г.Будрагчааг буруутгаж байгаа юм.
Тэгвэл 3-р сургуулийн удирдлагууд нэг ангиас 5 эцэг, эх жагсаалд ирэхийг даалгажээ. Албан бус тоогоор 300 гаруй сурагчийн асран хамгаалагчид жагсаалд оролцож байгаа ба эдгээр хүмүүс сургуулийн удирдлагын даалгавраар жагсаалд оролцож байгаа юм.