Эрүүл мэндийн яамнаас коронавирус халдварын нөхцөл байдлын талаар мэдээлж байна. Энэ үеэр Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр олон улсын нислэг болон шинжилгээтэй холбоотойгоор дараах мэдээллийг өгсөн юм. Тэрбээр "Гадагшаа зорчих гэж байгаа иргэдийн шинжилгээг ХӨСҮТ-д авч байгаа. БНСУ-руу зөвхөн хоёрдугаар сарын 11-ний нислэгээр гэхэд гурван хүнээс халдвар илэрсэн. Үүнтэй холбоотойгоор БНСУ-ын онцгой комиссоос Монгол Улсаас ирж буй нислэгийг хоёрдугаар сарын 17-23-нийг дуустал 7 хоногийн хугацаатай хязгаарласан. Энэ байдлаас шалтгаалж маш олон иргэд хохирч байгаа. Иймд иргэдийг зөвхөн нэг лабораториор шинжилгээг хийх шийдвэрийг өнгөрсөн онд гаргасан. Монгол Улсаас ирж буй иргэд эерэг гарч байгаа тул БНСУ-ын зүгээс МИАТ-ын нислэгийг 60 хувиар хязгаарлаад байгаа юм. Зөвхөн транзит нислэгийг авч байгаа бөгөөд нэвтрэх хүмүүсийг хүлээж авахгүй байгаа. БНСУ-д очоод эерэг гарсан Монгол Улсын иргэдийг 14 хоног тусгаарлаж байна" гэлээ.
“Монголоос БНСУ-д ирж буй иргэд эерэг гарч байгаа тул МИАТ-ын нислэгийг 60 хувиар хязгаарласан“
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.