Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 1070 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 538 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 532 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Харин коронавируст халдварын улмаас таван хүн нас барж, нийт нас баралтын тоо 2072 боллоо.
Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:
-Хөнгөн 1747
-Хүндэвтэр 4225
-Хүнд 622
-Нэн хүнд 70 байна.
Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 22924 хүн эмчлүүлж байгаа аж. Хэвтэн эмчлүүлж буй 6664 иргэн байна. Үүнээс 471 нь жирэмсэн, 1212 хүүхэд байна.