Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудыг танилцуулж байна. Ерөнхий сайд болон Засгийн газрын зарим гишүүд БНХАУ-д хийсэн айлчлалын талаар ГХ-ны сайд Б.Батцэцэг мэдээллээ.
Тэрбээр "Богино хугацаанд үр дүнтэй, өгөөж ихтэй айлчлал болсон гэдгийг Монгол, Хятадын аль аль нь цохон тэмдэглэсэн. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАН-ын даргын хувиар БНХАУ-ын Бүгд найрамдах намын дарга Ши Жинпиньтэй болон Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдтай албан ёсны уулзалт хийсэн. Хоёр улсын Засгийн газар хооронд хэрэгжих хөгжлийн төсөл хөтөлбөрүүдийг эрчимжүүлэх, бодлогын баримт бичгүүдийг уялдуулах зэргээр санал солилцож, харилцан ойлголцолд хүрсэн.
БНХАУ-ын талаас Монголын улс төрийн тогтвортой байдлыг чухалчилж үзэж байгааг дурдсан. Засгийн газраас дэвшүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд боомт, эрчим хүч, аж үйлдвэржилт, Улаанбаатар хотын түгжрэлийг сааруулах болон ногоон хөгжлийн чиглэлийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаа мэдэгдсэн" гэв.